Каховкын усан цахилгаан станц руу өнөөдөр /2023.06.06/ шөнийн 02:00 цагийн орчимд удаа дараа цохилт өгсний улмаас станцын далан нуржээ. Тус сүйрлийн улмаас усны түвшин доошоо 2.5 метрээр нэмэгдсэн гэж Новая Каховка хотын захирагч Леонтьев ярьсан байна.
Харин Украины өмнөд хэсгийн шуурхай командлал Каховкын усан цахилгаан станцад дэлбэрэлт болсон тухай мэдээлж, үүнд Оросын цэргүүд буруутай гэжээ. Гэтэл оросын цэргийн блогчид Усан цахилгаан станц сүйрүүлсэнд Украины цэргийнхнийг буруутай гэсэн байна. Сонирхуулахад, Каховкын усан цахилгаан станц Оросын талын мэдэлд ороод жил гаруй болж байгаа юм.
Эх сурвалж: CNN
ВИДЕО:
ВИДЕО: Украины Каховкын усан цахилгаан станцын далан халдлагын улмаас сүйдэж, усны түвшин 2,5 метрээр нэмэгджээ pic.twitter.com/pMYaSpKuDB
— iSee.mn (@iSee_MN) June 6, 2023