МАН бүлэг: Төсвийн тодотголыг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцэнэ

МАН бүлэг: Төсвийн тодотголыг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.

ШУУД:

Тэрбээр, "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталсан. Үүний дараа яаралтай хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн хуулийн төсөл байгаа бөгөөд энэ талаар бүлэг хэлэлцлээ. Тухайлбал УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зургаадугаар сарын 23-ны дотор батлах ёстой. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээр болсон. 

Хоёрдугаарт Улс төрийн намын тухай хуулийн хувьд ажиллагаа ихтэй, нарийн хэлэлцэх шаардлагатай учир ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөлөө. 

Мөн Боловсролын багц хуулийн төсөл хүлээгдэж байгаа. Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд хэлэлцээд явж байсан боловч, Засгийн газрын зарим гишүүний саналаар хойшлуулсан. Тийм учир холбогдох байнгын хороо нь уг хуулийн төсөлд анхаарлаа хандуулж, ойрын хугацаанд хэлэлцэх нь зөв юм гэж тохирлоо. Төсвийн тодотгол, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх зэрэг асуудал бий. Тиймээс хаврын чуулганд Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдсэн. Засгийн газраас төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина гэсэн. Ингэснээр Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ юм" гэлээ. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө