“УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд тохижилт, үйлчилгээ хийж, төмөр хашааг буулгаж, зургаадугаар сарын 1-н гэхэд иргэдэд нээлттэй болгоно” гэж мэдэгдсэн.
Энэ талаар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилгын инженер техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас Gogo.mn мэдээллийн сайт тодруулга мэдээлэл авах үеэр “Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн харьяанд бүртгэлтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох чиглэлийг 2022 оны тавдугаар сард өгсөн. УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу уг цэцэрлэгт хүрээлэнд тохижилт, үйлчилгээ хийж, төмөр хашааг буулгаж, ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд иргэдэд нээлттэй болгох гэж байгаа” гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр зургаадугаар сарын 02-ны өдөр. Товчхондоо, албаны хүмүүсийн мэдэгдсэн “төрийн ордны арын цэцэрлэгийг нээнэ” гэсэн өдөр өнгөрөөд хоёр хонож байна. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн иргэдэд нээгдээгүй байна.
3 жилийн өмнө 6.01нд бамбарууш кафег нээнэ гэсэн одоо болтол байхгүй. Энэ жилийн 6.01нд талбайн арын цэцэрлэгт хүрээлэнг нээн гэсэн бас л байхгүй. pic.twitter.com/i89mlfECEl
— ????? (@tugaanaab) June 2, 2023