ДАШТ-ий эхний тоглолтод Ө.Индра дөрвөн удаа холын зайн шидэлт амжилттай оруулжээ

ДАШТ-ий эхний тоглолтод Ө.Индра дөрвөн удаа холын зайн шидэлт амжилттай оруулжээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-ны өдөр болж байна. 

Тэмцээний C хэсэгт багтсан Монголын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Унгар улсын багтай хийжээ. Хоёр багийн ширүүн өрсөлдөөний эцэст 19:21 харьцаагаар Унгар хожлоо.

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд шинээр багтсан Өлзийбатын Индра тус тоглолтод дөрвөн удаа холын зайн шидэлт оруулж, нийт 12 оноо авч багаа тэргүүлсэн байна.

Эмэгтэй шигшээ багийн дараагийн тоглолт өнөөдөр 19:25 цагаас Чехийн эсрэг болно.

Монголын багуудын хуваарь:

  • 2023.05.30. 17:25 цаг: Монгол - Унгар. Эмэгтэй
  • 2023.05.30. 19:25 цаг: Чех - Монгол. Эмэгтэй
  • 2023.05.31. 18:00 цаг: Монгол - Унгар. Эрэгтэй
  • 2023.05.31. 20:00 цаг: Нидерланд - Монгол. Эрэгтэй
  • 2023.06.01. 17:00 цаг: Монгол - АНУ. Эмэгтэй
  • 2023.06.01. 19:00 цаг: Канад - Монгол. Эмэгтэй
  • 2023.06.02. 20:00 цаг: Монгол - Швейцар. Эрэгтэй
  • 2023.06.02. 21:25 цаг: Япон - Монгол. Эрэгтэй

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

  1. Б.Ариунцэцэг
  2. М.Цэрэнлхам
  3. О.Хулан
  4. Ө.Индра
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:
  1. А.Ананд
  2. Д.Дэлгэрням
  3. О.Энхбаатар
  4. Ц.Отгонжаргал