Б.Хурц прокурорын эсэргүүцлийг эсэргүүцэж ДЭЭД ШҮҮХЭД хүсэлт гаргажээ

Б.Хурц прокурорын эсэргүүцлийг эсэргүүцэж ДЭЭД ШҮҮХЭД хүсэлт гаргажээ

-ЭРҮҮДЭН ШҮҮСЭН, ҮҮРЭГ ӨГСӨН ГЭХ ХАНГАЛТТАЙ НОТЛОХ БАРИМТ БАЙХГҮЙ-

Эрүүдэн шүүж бусдад хүн амины онц ноцтой хэрэг үүрүүлж ял хүлээлгэх үүрэг өгсөн хэмээн яллагдагчаар татагдсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын тэргүүтэй ембн шүүгчдэгч өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан байна.

Учир нь Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн хэмээн үзэж шүүх хуралдаан болж буй билээ.

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан юм.

Тэгвэл энэхүү шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна.

Мөн тэдний 17 өмгөөлөгч нар нь ээлж дараалан Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөрдөн байцаалтанд буцаах тухайн өргөдөл хүсэлтээ хүргүүлээд байгаа аж.

Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ялтан хоорондын маргааныг төрийн алба хашиж байгаа хүмүүс үүрэг чиглэл өгсөн мэтээр Эрүүдэн шүүсэн хэрэг тулгах гэж байна гэж үзэж буйгаа илэрхийлээд байгаа. Мөн шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа хавтаст хэрэгт авагдсан материалд Б.Хурц нарын хүмүүс үүрэг чиглэл өгсөн эрүүдэн шүүсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байгааг мэдээлж байгаа юм.