Улаанбаатарт 16 градус дулаан байна

Улаанбаатарт 16 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.                                             

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9...+14 градус, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.