Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

Өмнөд Солонгосын томоохон энтертаймендүүдээс судалгаа авч, хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий уран бүтээлчдийг шалгаруулдаг билээ.

Дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 27-ныг хүртэлх нэг сарын хугацаанд энтертайментуудын дунд явуулсан судалгаа болон дуучдын датад дүн шинжилгээ хийж энэ сарын шилдэг уран бүтээлчдийг шалгаруулжээ.

Судалгаагаар Lim Yeong woong тэргүүлж, BTS хамтлаг удаалжээ. Энэхүү жагсаалт нь дуучдын нэр хүндийн хэмжүүр болдог бөгөөд тухайн улсын шилдэг уран бүтээлчид л уг жагсаалтад багтдаг юм.

Түүнчлэн хөгжмийн салбарын нэр хүндээрээ саяхан шинэ цомгоо гаргасан Seventeen хамтлаг гуравдугаарт, Blackpink, New Jeans хамтлагууд дөрөв болон тавдугаар байранд жагссан байна.