Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа хурдтай урагшилж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барууны орнуудад ажлын айлчлалыг эрчимтэй хийж байна.
Тодруулбал, тэрээр Япон, Сингапур, Герман, Умард солонгос, Хятад зэрэг улс орнуудад ажлын айлчлал хийж, эдгээр орнуудтай эдийн засаг, нийгмийн салбарт хамтын ажиллагаанд ахиц дэвшил гараад байгаа юм.
Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр Герман /ХБНГУ/, Умард Солонгос /БНСУ/, Япон гэсэн орнууд газрын ховор элементийн чиглэлд манай улстай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Харин одоогийн жилийн гаруй өмнө /2022.02/ БНХАУ-д хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр эрчим хүч, боомтын дэд бүтэц, төмөр зам, нүүрс тээврийн талаар үр дүнтэй яриа хэлэлцээ болсон. Тэгвэл ирэх зургаадугаар сар /2023.06/-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ болон БНХАУ-д ажлын айлчлал хийж магадгүй байгаа аж. Ямартай ч зарим эх сурвалжууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийх айлчлал түүхэн айлчлал болно гэж байгаа юм. Сонирхуулахад, 2018 оны есдүгээр сард У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар АНУ-д. айлчилсан бөгөөд үүнээс хойш сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчлаагүй байгаа юм.