Оросын тал Украины нийслэл Киев хот руу дроноор довтолж эхэллээ

Оросын тал Украины нийслэл Киев хот руу дроноор довтолж эхэллээ

ОХУ-аас Украины нийслэл Киев хотод нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж, нэг хүн амиа алдсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ.

"Нисгэгчгүй онгоцны хэлтэрхий шатахуун түгээх станцын ойролцоо унаснаас болж нэг хүн нас барж, нэг эмэгтэй шархадсан. Орос улс Украин руу нийтдээ 54 камиказе гэгддэг нисгэгчгүй онгоц хөөргөсний 52-ыг нь устгасан" гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдээллээ. Зөвхөн Киев хотод л гэхэд 40 гаруй нисгэгчгүй онгоцыг устгасан байна.

Орос Улс 2022 оны хоёрдугаар сард түрэмгийллээ эхлүүлсэн бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт Киев рүү довтолгоогоо эрчимжүүлж, нийслэлийн хамгаалалтыг дарахаар оролдож байна.

Мөн Орос Улс довтолгоонууддаа камикадзе гэгддэг нисгэгчгүй онгоц, олон төрлийн далавчит болон пластик пуужинг ашиглаж байгаа аж.

Харин Украины талаас "Бид сөрөг довтолгоогоо эхлүүлэхэд бэлэн байна" гэж мэдэгджээ. ОХУ-аас Их Британид суугаа Элчин сайд Андрей Келин ВВС-д ярилцлагадаа, "Украинд зэвсэг нийлүүлэх нь дайныг өнөөг хүртэл үзэгдээгүй хэмжээнд хүргэх эрсдэлтэй. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хурцадмал байдал намжина. Мэдээж бидэнд ашигтай биш, бидний огт хүсээгүй нөхцөл байдалд ч хүргэж магадгүй" гэжээ.

Эх сурвалж: BBC