Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ.
Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын дүн гарч, шагнал гардуулах ёслол өнөөдөр /2023.05.28/ болж байна.
Тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан байна. Мөн Тайвань 5 алт, 2 мөнгөн медаль, Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль, Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангажээ.
Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын хүндэт зочноор 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагналтан Константин Новоселов оролцож байгаа бөгөөд өчигдөр /2023.05.27/ Соёлын төв өргөөнд "Ирээдүйн материал" сэдвээр лекц уншсан юм.