Үндэсний номын санд хадгалагдаж буй "Хамгийн жижиг номууд" үзэсгэлэнг гаргажээ

Үндэсний номын санд хадгалагдаж буй "Хамгийн жижиг номууд" үзэсгэлэнг гаргажээ

УИХ-ын даргын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй "Үндэсний номын баяр" Улаанбаатар хотноо жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Номын баяраар олон сонирхолтой хөтөлбөрийг уншигчдад хүргэхээр ажиллаж байгаа юм. 

Тухайлбал, "Монгол Улсын Үндэсний номын сан"-аас ном сурталчлах ажлын хүрээнд Үндэсний номын санд хадгалагдаж буй "Хамгийн жижиг номууд" үзэсгэлэнг өөрийн асрын үүдэнд гаргажээ. 

Энэхүү үзэсгэлэнгээс чүдэнзний хайрцагны чинээ хамгийн жижиг ном, Монгол орны "Хамгийн хамгийн"-ыг багтаасан "Нууцын хэлхээ" ном, Монгол ардын уртын дууны хамгийн жижиг ном зэрэг содон номуудыг сонирхон үзэх боломжтой аж.