Давж заалдах хүсэлтээ гаргасан Б.Амархүү, Д.Гантулга, Ц.Сандуй, А.Ганбаатар нар 461-т  хоригдож байна

Давж заалдах хүсэлтээ гаргасан Б.Амархүү, Д.Гантулга, Ц.Сандуй, А.Ганбаатар нар 461-т  хоригдож байна

Дуучин Б.Амархүү, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй,  А.Ганбаатар нар ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Учир нь тэд бүгд давж заалдах хүсэлтээ гаргасан учраас хорих 461 дүгээр ангид хоригдсон хэвээр байгаа аж.

Дуучин Б.Амархүү нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ болон автомашиндаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол Хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын хэрэгт холбогдуулан төрийн эрх мэдлийн хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр буруутган тус бүр дөрвөн жилийн хорих ялыг шүүхээс өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүчиндэх" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн билээ. Шүүх хуралдаанаар, түүнд холбогдох дээрх төрлийн хоёр хэргийг хэлэлцсэн бөгөөд, эхний хэрэгт нь нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт нь найман сарын хорих ял шийтгэхээр шийдвэрлэсэн юм.

Тэд шүүхээс өгсөн ялыг хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан албан ёсоор илэрхийлсэн тул ийнхүү урьдчилан хорих ангид түр хоригдож байгаа бөгөөд давж заалдах хурлын шийдвэрийн дараа бусад хорих ангиуд руу шилжих юм.

Өмнө нь мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар буюу хар тамхи, бага насны хүүхэд хүчиндсэн, онц ноцтой хэргээр ял авсан шүүгчдэгч нар давж заалдах хүсэлт гаргах юм бол шүүхээс өмнөх ялын тогтоол дээр дахин хорих жилийг нэмдэг байсан. Харин дээрх хууль хүчингүй болсноор бүх төрлийн хэргээр ял авсан этгээдүүд давж заалдах хүсэлт гаргасан ч ямар ч тохиолдолд ялыг нь нэмэхгүй болсон билээ.