ВИДЕО: Женнигийн тоглосон “The Idol” кинонд насанд хүрэгчдийн олон сцена гаргасан нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэжээ

ВИДЕО: Женнигийн тоглосон “The Idol” кинонд насанд хүрэгчдийн олон сцена гаргасан нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэжээ

"BLACKPINK" хамтлагийн гишүүн Женнигийн тоглосон "The Idol" кино шүүмжлэгчдээс маш бага үнэлгээ авчээ. Олон алдартай оддын тоглосон энэхүү кино анхны яригдсан сэдвээсээ тэс өөр агуулгатай байсан нь үзэгчдийг ихээхэн гонсойлгожээ. 

Киноны гол дүрд Жонни Деппийн охин Лили Рөүс Депп, дуучин Weeknd, "BLACKPINK" хамтлагийн гишүүн Женни зэрэг алдартнууд тоглосон бөгөөд ёс бус сексийн агуулгатай байсан нь үзэгчдийг багагүй цочирдуулжээ.

Тэр дундаа Женнигийн шүтэн бишрэгчид түүнийг хууран мэхэлж уг төсөлд оролцуулсан хэмээн кино багийнхныг шүүмжилж эхэлсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард уг киноны найруулагч Сэм Левинсон киноны агуулгыг бүхэлд нь өөрчилсөн тухайгаа ярьсан бөгөөд киноны зураг авалт өнгөрсөн онд болжээ. Өмнө нь гарсан дуулианд Женни уг кинонд бисексуал эмэгтэйн дүр бүтээж байгаа гэх цуурхал дэгдэж байсан. Кино 50 гаруй сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд үзэгчид уг кинонд бойкот хийх хүртэл арга хэмжээ авч болзошгүй байна. 

Т.Бямбажаргал

ВИДЕО: