Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол маргааш /2023.05.25/ Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд маргааш болно.
Хуваарь ёсоор энэхүү үйл ажиллагаа өнөө жил Сонгинохайрхан дүүргээс эхлэхээр болсон байна.
- Сонгинохайрхан дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 25-нд
- Баянгол, Чингэлтэй дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 26-нд
- Хан-уул, Сүхбаатар дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 29-нд
- Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 30-нд
гардуулах хуваарь гарчээ. Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол Монгол Улсын эхийн алдар I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг Монгол Улсын эхийн алдар II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр I зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөг олгодог.