Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өчигдөр /2019.12.03/ автобус шатжээ. Энэ тухай дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын газар өчигдөр 12:50 цагт хүлээн авсан байна.
Энэхүү дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн найман алба хаагч 12:56 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Shaolin SLG6759” загварын дунд оврын автобус шатаж байсныг 10 минут ажиллаж унтрааж чадсан байна.