Монгол улсын хилээр БНХАУ-д нас барсан хүний цогцос хүргэгдэн ирлээ гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Замын үүд дахь сум дундын цагдаагийн газар хүргэгдэн ирлээ гэх дуудлага мэдээлэл энэ сарын 2-ний өдөр 17:53 цагт иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Улаанбаатар хотын харьяат 48 настай эрэгтэй Б нь БНХАУ-д эмчлэгдэж байгаад нас барсан байжээ.