Үндэсний номын баяр энэ сарын 26-28-нд төв талбайд болно

Үндэсний номын баяр энэ сарын 26-28-нд төв талбайд болно

“Үндэсний номын баяр” Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэдэг.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023”-ийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 19-21-нд хөдөө орон нутагт нээсэн бол 26-28-нд Улаанбаатар хотод болох ажээ.