Б.Жаргалсайхан: “Түгжил” Дагваас түргэн салбал “Түгжрэл” арилна

Б.Жаргалсайхан: “Түгжил” Дагваас түргэн салбал “Түгжрэл” арилна

Нийслэлд авто зам ашигласны төлбөрийг 5-15 дахин нэмэгдүүлж хамгийн багадаа нэг автомашинаас 100 мянга түүнээс дээш 300 мянган төгрөг хүртэл авах тухай Нийслэлийн төсвийг энэ долоо хоногт НИТХ-аар баталсан билээ. Харин эрх баригчдийн зүгээс авто замын ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр хотын замын ачаалал буурна гэж тооцсон тухайгаа мэдэгдэж буй. Гэтэл тэдний ийнхүү татвар, хураамж нэмэгдүүлэхийг шийдвэрийг иргэд ихээнхэн эсэргүүцэж буй юм.

Иймд БНН-ын дарга Б.Жаргалсахан өөрийн нүүр хуудастаа “авто зам ашиглах татвар, хураамж нэмэгдсэн асуудлыг эсэргүүцэж, өөрийн байр сууриа илэрхийлжээ”.

Б.ЖАРГАЛСАЙХАН: "ТҮГЖИЛ" ДАГВААС ТҮРГЭН САЛБАЛ ТҮГЖРЭЛ АРИЛНА...

"Авто зам ашигласны татварыг тав дахин нэмсэнг эсэргүүцсэн иргэд НИТХ-ын дарга Р.Дагватай уулзан шаардлага хүргүүлэв. Р.Дагва гэгч "Би наад төслийг өргөн бариагүй. Тэр өргөн барьсан улстай ярь" хэмээн С.Амарсайхангаа "Түгжилдэв".

Авто зам ашигласны татвар бол хамтын шийдвэр бөгөөд Р.Дагвын гар өргөн батласан төсөв. Одоо энэ нөхрөөс хариуцлага нэхэж албан тушаалаас нь зайлуулах хэрэгтэй Сумъяабазараа. Ийм нэг ээрч муурсан, эргэж буцсан нөхөд яасан их олшроо вэ. Ийм нөхдөөс хурдан салж гэмээнэ түгжрэл, хүнд суртал арилна. Ийм нөхөд хөгжлийг түгжиж албан тушаалын төлөө нэгнээ түгжилдэнэ.

Олон нийтийн эсэргүүцэл гарангуут "Би өргөн бариагүй" гээд бултах нь л дээ. Төсөв батлалаа гээд тэврэлдээд байсан нь бичлэгт тод үлдсэн байна. Хаашаа сонин нөхөр татвар нэмчихсэн юм бэ. Авто тээврийн түгжрэлийг арай өөр аргаар шийд гэж олон хэлсэн дээ би" гэжээ.