ЖАГСААЛТ: БСЗ-гаас зээл авсан 870 иргэний 23 сая гаруй ам.долларын зээлийг үе үеийн сайд нар чөлөөлжээ

ЖАГСААЛТ: БСЗ-гаас зээл авсан 870 иргэний 23 сая гаруй ам.долларын зээлийг үе үеийн сайд нар чөлөөлжээ

Боловсролын зээлийн сангийн асуудал эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангаас олгож буй дотоод, гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан дүн шинжилгээ хийжээ. Улмаар авлигын эрсдэлийг тогтоох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор тус сангийн Ажлын албанд ажилласан байна. Ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлж байжээ. 

Уг зөвлөмжинд:

Авлигатай тэмцэх газраас авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийг давтан гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох зөвлөмжийг хүргүүлж, арга зүйн туслалцаа, зөвлөгөөг өгч ажилладаг.

Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангаас олгож буй дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан дүн шинжилгээ хийж, авлигын эрсдэлийг тогтоох, авлигаас урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулах зорилгоор тус сангийн Ажлын албанд ажиллав. Ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг үүгээр хүргэж байна. Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлт, үр дүнг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6-д заасны дагуу нотлох баримтын хамт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуг ирүүлнэ үү" гэжээ.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас зээл авсан 870 иргэний 23 сая гаруй ам.долларын зээлийг 2008 оноос хойш үе үеийн боловсролын сайд нар чөлөөлсөн байна.