Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “нүүрс” болон “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан шалгаж буй. Улмаар Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шүүхээс энэ сарын 02 /2023.03.02/-ны өдөр Х.Баттулгад хилийн хориг тавьсан тавьсан.
Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан талаар АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал болон ахлах мэргэжилтэн мөн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ын дарга асан гурван хүнийг цагдан хорьсон. Түүнээс гадна нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан" хэмээлээ.