Өчигдөр буюу энэ сарын 2-ний өдөр хотын төвд байрлах Байгалийн түүхийн музейн гадна тус барилгыг нураахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон билээ. Энэ үеэр цагдаа нар жагсаалд оролцсон иргэдийг баривчилсан тухай иргэд шүүмжлэн бичиж байна.
Энэ талаар албнаас тодруулахад, Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хэрэг үүсгэн нэр бүхий иргэдийг шалгаж байгаа аж. Харин яг хэдэн хүнийг шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэсэн бусдыг өдөөн турхирсан тул жагсаалд оролцож буй хүмүүсийг тарааж зарим зөрчил гаргасан иргэдийг шалгаж байгаа юм байна.
Энэ гантик чулуунууд бол шат шал нтрийг нь би үнэгүй нураагаад авья.Болох уу? https://t.co/50ze5PnQ4f
— Khangai (@RealKhangai) December 3, 2019
Байгалийн түүхийн музей буюу Төв музей. Бидний үеийн хүүхэд бүр очих дуртай, гэр бүлээрээ, олуулаа очиж үздэг музей бсан юм. Бид лав бараг жил бүр үздэг бсан. Боловсрол, сурган хүмүүжүүлэхийн их чухал, түүхэн обьект. Сэргээгээд хүүхдүүддээ үзүүлж байхыг хүн бүр хүсдэг байх. pic.twitter.com/gG5b1V6MnU
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) December 3, 2019