Keswick уулын аврах баг Английн хамгийн өндөр ууланд төөрч “гэмтэж, ядарсан” нохойг аварчээ

Keswick уулын аврах баг Английн хамгийн өндөр ууланд төөрч “гэмтэж, ядарсан” нохойг аварчээ

13 хүний ​​бүрэлдэхүүнтэй аврах баг дөрвөн цаг гаруй үргэлжилсэн ажиллагааны үр дүнд Английн хамгийн өндөр уулнаас “гэмтэж, ядарсан” нохойг аварсан талаар CNN агентлаг мэдээлэв.

Аврагчдын мэдээлснээр нохой өнгөрсөн бямба гарагт /2023.05.12/ Лэйк дүүргийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс алга болсон байна. Нохойны эзэд тус өдрийн 18:25 цагт тусламж хүсэж, Keswick уулын аврах баг мэдээлснээр тус багын 13 гишүүн туслахаар ирсэн байна. Улмаар аврагчид 33 кг жинтэй нохойг уутанд хийж дамнуурга дээр хэвтүүлж, уулнаас буулгасан гэж мэдэгдэв. 

Скафел Пайк бол 978 метр (3209 фут) өндөртэй Английн хамгийн өндөр уул юм. Энэ нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн алдартай нуурын эрэгт байрладаг бөгөөд явган аялагчид болон амрагчдын дуртай газар юм.

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө