Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт татагдаад байгаа Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг АНУ-д саатуулсан тухай мэдээлэл зарим хэвлэлд гараад буй.
Тэгвэл тус асуудлыг АНУ-д суугаа манай улсын элчин сайдын яамнаас үгүйсгэж байгаа бол Гадаад харилцааны яамнаас “С.Төмөрбат АНУ-д саатуулагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байгаа. Учир нь АНУ-ын хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн болон түүний ар гэрийнхэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг нууцалдаг. Гэхдээ С.Төмөрбат энэ хуулийн дагуу нууцлагдаж байгаа гэсэн үг биш. Үүнийг бид мэдэх ч боломжгүй” гэсэн тайлбарыг Өдрийн сонинд өгчээ.