Нэг хүн өдөрт 250 хонь ноосолдог болгох  "Мэргэжлийн хонь хяргагч"-ийн сургалт зургаадугаар сард эхэлнэ

Нэг хүн өдөрт 250 хонь ноосолдог болгох "Мэргэжлийн хонь хяргагч"-ийн сургалт зургаадугаар сард эхэлнэ

2022 оны зургадугаар сард "Share Mongolia"-ын хамт олон Шинэ Зеландын "Мэргэжлийн хонь ноослогч" багш нарын хамтаар Архангай, Завхан, Булган, Дорнод аймгуудаар үнэ төлбөргүй сургалт явуулж, сургалтаа амжилттай төгсөж аймаг бүрээс шилдгээр шалгарсан нэг малчинд "Шинэ Зеланд хотод ажиллангаа, суралцах боломжийг олгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тус хөтөлбөрийн онцлог нь мянган хонийг хоёр өдрийн дотор хяргах арга техникийн эзэмшүүлэх юм. Ингэхдээ энгийн хайч биш стандартаар зөвшөөрөгдсөн аюулгүй цахилгаан хайч ашиглаж, мэргэжлийн хонь ноослогч болох аж. Уг чиглэлээр дөрвөн малчин залуу Шинэ Зеланд хотод амжилттай суралцаж төгсөж Монголдоо ирээд буй.

Тэгвэл тус  төслийн 2023 оны зуны сургалт зургаадугаар сарын 13-наас долдугаар сарын 8 хүртэл дараах аймаг, сумдад төлөвлөгдөөд байна.

  • Өвөрхангай аймгийн, Батцэнгэл сум
  • Архангай аймгийн Батцэнгэл сум
  • Төв аймгийн Эрдэнэ сум
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сум
  • Хэнтий аймгийн Норовлон сум
  • Дронод аймгийн Булган сум

Малчин залуусын сурах үндсэн арга техник:

  • тоног төхөөрөмжийн ашиглалт, зориулалт, хэрэглээ
  • хонь хэрхэн зөв байрлуулж хяргах үйл ажиллагаа дэмжих
  • хяргагчийн хөлийн болон биеийн техник, аюулгүй ажиллагаа
  • хяргасан ноосыг ангилан ялгах
  • ялгасан ноосыг үйлдвэрлэгч нарт худалдан борлуулах