Хар тамхи Монгол улсын хилээр оруулсан Нигерийн иргэний хэргийн шүүх хурал хойшиллоо

Хар тамхи Монгол улсын хилээр оруулсан Нигерийн иргэний хэргийн шүүх хурал хойшиллоо

Өнөөдөр Монгол Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдэд холбогдох шүүх хурал болсон. Уг хурлаар шүүх бүрэлдэхүүн тодорхойгүй хугацаагаар хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон А.О.Азеез нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн гуравдахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан. Гэвч өнөөдрийн хуралд орох байсан шүүгч дөрвөн өдрийн өмнө эхэлсэн М.Болортуяа, Д.Баярсайхан нарын хуралд бүрэлдэхүүн орж байгаа учир ийнхүү хойшилжээ.

Харин шүүх хуралдаан дахин хэзээ гарах нь тодорхойгүй байна.