Ажлын байранд нь хүний толгой тасалж алсан хэргийг ПРОКУРОР нууцалж байна гэв

Ажлын байранд нь хүний толгой тасалж алсан хэргийг ПРОКУРОР нууцалж байна гэв

-МИНИЙ ДҮҮГИЙН ТОЛГОЙГ ТАСАЛЧААД ӨРӨӨНӨӨС НЬ ЧИРЧ ГАРГАСАН БАЙСАН-

Одоогоос дөрвөн жилийн өмнө н.Ганболдын төрсөн дүү нь ажлын байран дээрээ онц хэрцгийгээр амь насаа алдсан байдаг. Уг хэрэг болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар шалгагдаж, таван удаа хаагдаж, таван удаа буцаан нээсэн юм. Иймд өнөөдөр талийгаачийн ах болох иргэн н.Ганболд Нийслэлийн прокурорын газрын өмнө суулт зарлаж эхэллээ. Учир нь хүн амины аймшигт хэргийг амиа хорлолт болгон харагдуулах гэж байгааг иргэн н.Ганболд эсэргүүцэн ийн суулт зарлаж байгаа аж.

2015 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хохирогч нь гурван удаагийн давтамжтайгаар хоолойгоо хэрчүүлсэн, толгойгоо таслуулсан, гэдэс рүү нь ангийн хутгаар хоёр удаа хутгалсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.

-ЯЛ ЗАВШИГЧ НЬ А.УРАНЦЭЦЭГ ГЭЖ ХҮН БИЙ-

Талийгаачийн ах н.Ганболд хэвлэлд яриа өгөх үеэрээ хэлэхдээ: “Тухайн өдөр дүүг минь оффистоо байхад алуурчид толгойг нь тасалж алсан. Хүний толгойг таслахаар маш их хэмжээний цус дээшээ цацагддаг. Хэргийн газарт буюу оффисын өрөөнийх нь том цонх нилдээ цусаар будагдсан байсан. Хэрэг явдал оффисын өрөөнд болсон гэдэг нь цусанд будагдсан цонхноос харагддаг. Гэтэл дүүгийн минь цогцсыг ажлын заалнаас гаргаж байсан. Оффис өрөөнөөс нь чирч аваачиж тавиад, цустай хувцсыг нь авч яваад ганц ноолууран цамц өмсгөсөн байсан. Ял завшигч нь А.Уранцэцэг гэж хүн бий. Гэтэл өнөөдөр энэ прокурорууд “Хэрэг шалгагдаж байна” гэх үгээр хаацайлж, энэ бүхнийг нуун, ахин хэргийг хаах гэж байна. Би уг нь гадна ингэж зогсох биш, шүүх хурал дээр яримаар байна гэв.