Энэ оны аравдугаар сард “Байгалийн түүхийн музей”-г нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг эсэргүүцэж нэр бүхий зарим иргэд шүүхэд хандсан байдаг. Ингэснээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан юм. Гэвч энэ шийдвэрийг БСШУСЯ эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах шүүхийн шийдвэр яамны талд гарсан юм.
Харин өнгөрөгч долоо хоногоос эхлэн музейн барилгын дээвэр хэсгийг нурааж эхэлсэн бол өнгөрөгч амралтын өдрүүдэд тус барилгыг тойруулан хашаалж, буулгах ажлыг эхлүүлжээ.
Тэгвэл хэсэг иргэд амралтын өдрүүдэд шөнөөр харуулж гарч, тус барилгыг буулгах ажлыг түр зогсоосон байна. Иймд өнөөдөр 12 цагт Түүхийн музейн барилгыг буулгах ажлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болох ажээ.
Г.Очбаяр:Яагаад УТМузейн барилгыг авч үлдэх ёстой вэ?мод,чулуу,шил,даавуугаар хийгдсэн байж болно.Гол нь Соёлын өвд бүртгэгдсэн ,УБ хотын хөгжлийн түүхийн гэрч,архитектурын дурсгал юм.
— Odontuya Saldan (@OdontuyaS) December 1, 2019
Өнөөдөр 12цагт цуглацгаана шүү‼️-8хэм дулаахан байх тул та даарахгүй. pic.twitter.com/o8qExRmTjk