Хүйтний эрч чангарч байгаа хэдий гол мөрөн болон нуурийн ус бүрэн хөлдөж амжаагүй байгаа гэдгийг нууранд машин живж хүн нас барсан хэрэг харуулав.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын зургаадугаар багийн Даян нуурт автомашин живж, зорчиж явсан нэг иргэн харамсалтайгаар амиа алджээ.
Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 18 цагийн орчимд хэргийн газарт шалгалт явуулахад тус багт суух эрэгтэй 30 настай Х.А нь FAW загварын автомашинтай Даян нууранд живсэн байжээ. Тухайн живсэн автомашинд жолоочоос гадна нэг хүн зорчиж явсан байна.
Тухайн автомашин Даян нуурийн дээгүүр тоосго ачиж явсан гэх бөгөөд автомашины толгой хэсэг нууранд цөмөрч орох үед зорчиж явсан эрэгтэй 25 настай К.А нь нас баржээ. Уг хэргийг Баян-Өлгийн аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.