Авлигатай тэмцэх бодлого, олон нийтийг соён гэгээрүүлэх, нийгмийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор АТГ-аас “Авлигын эсрэг 2019” чуулганыг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулж байна.
Энэ жилийн чуулган үндсэн хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт салбар бүрийн туршлагатай мэргэжилтнүүд авлигын эсрэг кампанит ажлууд, кэйсүүдийг танилцуулна. Хоёрдугаар хэсэгт авлигын эсрэг аливаа үйлсэд иргэдийн оролцоо, тэдгээрийн үүрэг, хяналт, ил тод байдлын талаар ярилцах юм. Мөн үеэр авлигын эсрэг төрийн байгууллагын бодлого, ажил, үйлчилгээг танилцуулах үзэсгэлэнг нээжээ.