Л.Оюун-Эрдэнэ: Найрамдал зуслангийн газраас авсан 100 гаруй ААН-ийн нэрсийг ДЭЛГЭНЭ

Л.Оюун-Эрдэнэ: Найрамдал зуслангийн газраас авсан 100 гаруй ААН-ийн нэрсийг ДЭЛГЭНЭ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Найрамдал зуслангийн газраас хууль бусаар авсан асуудлын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Найрамдал зуслангийн газрын асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.

Ямар шийдвэр гаргасан талаар тэрбээр хэлэхдээ, “Олон улсын хүүхдийн Найрамдал төвийг улсын төсөвт байгууллага болгох бүтцийн өөрчлөлт хийлээ. Найрамдал төвийн газрыг 100 гаруй ААН-д өгсөн байна. Найрамдал төв бол онцгой обьект. Бизнес эрхлэгчдээ дэмжилгүй яахав, гэхдээ хүүхдийн зуслангийн газр луу халдсан увайгүй үйлдэл байж болохгүй.

Ерөнхий сайдын захирамжаар замбараагүй газар олголттой холбоотой асуудлыг цэгцлэх Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Газрыг цэгцлэх асуудлаар Засгийн газрын гишүүд ирэх долоо хоногт Улаанбаатар хотын газартай холбоотой асуудлуудад анхаарч, газар дээр нь ажиллана” гэлээ.

Мөн тэрээр Үндэсний хурлдын танхим зочид буудлын цогцолбор дотор үйлчилгээний зориулалтаар байшин барих шийдвэр гаргасан зөрчил илэрсний дурдлаа.