Иргэн Ч.Содтуяаг эрэн сурвалжилж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Баянгол дүүргийн татварын хэлтсээс түүнийг эрэн хайх хүсэлтийг тус дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргажээ. Энэ дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/01307 дугаартай шийдвэрээр иргэн Ч.Содтуяагийн хаягийг тогтоож, тодорхой болгохоор эрэн сурвалжилсан байна.
Мисс Ч.Содтуяа нь одоогоор эзгүй байгаа бөгөөд гадаадад амьдарч байгаа аж.