Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн, 46 настай эмэгтэй А гэгч согтуурсан үедээ тус сумын Мангиртын … тоотод оршин суух 39 настай эрэгтэй Б-г нуруун тус газарт нь хутгалж, амь насыг нь хохироожээ. Тэгснийхээ дараа мөн сумын харьяат, 41 настай эмэгтэйн нуруунд нь хутгалж, гэмтээсэн хэрэг энэ сарын 27-нд гарсан байна.
Хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.