Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбатыг АТГ-аас Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдуулж шалгаж эхэлсэн ч тэрээр гадаад орон руу гарсан билээ. Харин саяхан түүнийг АНУ-д түр оршин сууж байсан орон сууцнаас нь АНУ-ын цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
-С.ТӨМӨРБАТЫГ ЭХ ОРОНД НЬ АВЧИРЧ ҮРГЭЛЖҮҮЛЭН ХОРИНО-
Ерөнхийлөгч Х.Баттулгын 17 шүүгчийн бүрэн эрхийг цуцлах зарлиг гарсны орой нь буюу энэ оны зургаадугаар сарын 26-нд С.Төмөрбат нь Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-аар дамжин АНУ-руу гэр бүлийн хамт их хэмжээний доллартай хил гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Учир нь шүүгч С.Төмөрбат 461-р хорих ангид цагдан хоригдож байх үедээ амиа алдсан хуульч Л.Бямбаагийн төрсөн хүү бөгөөд талийгаачтай хамт Салхитын мөнгөний ордны хэргийн шүүх хурлыг шүүхдээ их хэмжээний авлигал авсан нь тогтоогдсон байдаг.
Энэ дагуу манай цагдаагийн байгууллаас АНУ-тай хамтран ажиллах олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Интерполын шугамаар хандаж ийнхүү түүнийг хуулийн дагуу баривчлах ажлыг тус улсад зохион байгуулжээ.
Харин түүнийг эх оронд нь авчиран үргэжлүүлэн АТГ-аас албан тушаалын давуу байдлаа давуулан биелүүлж шүүх эрх мэдлийн буруу ашиглан авлигал авч хуралдаан зохион байгуулсан гэх хэргээр цагдан хорьж шалгаж юм байна.
Салхитын мөнгөний ордтой холбоотой ихээхэн хэмжээний авлигалын хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас шалгаж дуусаад улмаар харъяаллын дагуу АТГ т газарт шилжүүлсэн байдаг.
Эх сурвалжийн мэдээллээр түүнийг эх оронд нь авчрах асуудлыг ихээхэн нууцалж байгаа гэдгийг хэлэв. Мөн түүнийг Монголд авчран үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах юм байна.
Энэ талаар холбогдох хуулийн байгууллагаас тодруулах гэсэн боловч тэд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Бид энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээллэх болно.