ВИДЕО: “Байгалийн түүхийн музей”-г амралтын энэ өдрүүдэд буулгаж байна

ВИДЕО: “Байгалийн түүхийн музей”-г амралтын энэ өдрүүдэд буулгаж байна

Энэ оны аравдугаар сард “Байгалийн түүхийн музей”-г нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг эсэргүүцэж нэр бүхий зарим иргэд шүүхэд хандсан байдаг. Ингэснээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан юм. Гэвч энэ шийдвэрийг БСШУСЯ эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн шийдвэр яамны талд гарсан юм.

Гэтэл өнгөрөгч долоо хоногоос эхлэн “Байгалийн түүхийн музей”-н барилгын дээвэр хэсгийг нурааж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өчигдөр /2019.11.25/ Монгол туургатан төв холбооноос “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийж “Байгалийн түүхийн музей” газрын наймааны золиос болсон" гэж мэдэгдсэн юм. Харин өнөөдөр маргааш /2019.11.26-27/ -ын амралтын өдрүүдэд тус музейн барилгын өргөлтгөл, хойд талын хэсгийг нь буулгаж эхэлсэн байна. Мөн Монгол туургатан төв холбооноос өнөөдөр “Улсын төв музей”-ээ авч үлдэе арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.