Энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт буюу маргааш, нөгөөдөр бүх нийтийн амралт тохиож буй. Учир нь энэ сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм.
Эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ амрахаас гадна автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг. Мөн хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд эдгээр өдрүүдэд амрах юм байна.