Насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн цагдаад гурван жилийн ял оноов

Насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн цагдаад гурван жилийн ял оноов

Цагдаагийн алба хаагчаар ажиллаж байсан этгээдэд ял оногдууллаа. Хэргийг сануулахад, Увс аймагт цагдаагаар ажиллаж байсан Д нь насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, улмаар жирэмслүүлжээ. Энэ хэргийг арваннэгдүгээр сарын 21-ны өдөр шүүхээр шийдвэрлэж, Д-д гурван жилийн ял оноолоо.

Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-д холбогдох эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Д-д Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг 14 наснаас дээш 18 насанд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож, гурван жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн байна.