Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар Д.Одбаярыг тус цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлөв.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн Зургаадугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хуралдааныг удирдаж, түүний хүсэлтийг хэлэлцсэн.
Хуралдааны эхэнд, Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт асууж, хариулт авав. Дараа нь хуралдаанд оролцсон Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүнээс ил санал хураахад, ҮХЦ-ийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх Д.Одбаярын хүсэлтийг санал нэгтэйгээр дэмжин хүлээн авлаа.