Загвар өмсөгч, “Mongolian next top model” шоуны шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 25-нд амиа алдсан хэрэг гарсан билээ. Харин “Цэнхэр үст Цэрэн” буюу Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудаснаа тус хэрэгт Н.Мөнгөншагай холбоотой тухай мэдээллийг өнгөрсөн оны гуравдугаар сард нийтэлсэн байдаг.
Иймд Н.Мөнгөншагай нэр төрөө сэргээлгэхээр Э.Цэрэндолгорын талаар шүүхэд гомдол гаргасан байдаг.Тэгвэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2019 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр хуралдаж Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох “Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар хангаж шийдвэрлэжээ.
Н.Мөнгөншагайг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ураг төрлийн холбоотой гэлцдэг. Тэгвэл энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын төрсөн дүү Н.Цэлмүүн өөрийн твиттер хуудастаа “Нэр төрөө сэргээлгэх шүүх хурал өнөөдөр болж Н.Мөнгөншагай хэрэгт холбоогүй ба үндэслэлгүйгээр гүтгэгдсэн нь тогтоогдлоо. Энэхүү хурал нь нэр төрөө гутаалган доромжлуулсан олон охид хөвгүүдэд шүүхийг журмаар асуудлыг шийдэж болдог жишгийг харууллаа” гэжээ.
Нэр төрөө сэргээлгэх шүүх хурал өнөөдөр болж Н.Мөнгөншагай хэрэгт холбоогүй ба үндэслэлгүйгээр гүтгэгдсэн нь тогтоогдлоо. Энэхүү хурал нь нэр төрөө гутаалган доромжлуулсан олон охид хөвгүүдэд шүүхийг журмаар асуудлыг шийдэж болдог жишгийг харууллаа.
— Tselmuun Nyamtaishir Nomt (@tselmuunnn) November 20, 2019