Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо Б ХХК-ийн нүүрс олборлолтын талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 21-ний өдрийн 05:49 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Б ХХК-ийн уулын 2 дугаар хэсгийн талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож тус компанийн жолооч Э /36 настай, эрэгтэй/ өөрөө буулгагчийн төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул 06:25 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.