"Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 25-ны Бямба гарагт 10-17 цагт Сидней хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ" гэж мэдэгдлээ.
Консулын үйлчилгээнд:
- Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
- Нотариатын үйлчилгээ,
- Итгэмжлэл баталгаажуулалт,
- Төрсний бүртгэл,
- Гэрлэлт бүртгэл,
- Гадаад паспорт захиалга
- Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү. Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу! Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: Success Education and Visa Services Sydney, Suite 1202, Level 12/309 Pitt Street, Sydney NSW 2000
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ