Цахим сүлжээнд "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаягаар фейсбүүк бүлгэмүүдэд "Годон гутал лизингээр зарна" хэмээн бусдаас их хэмжээний мөнгө залилсан хэргийг Цагдаагийн ерөнхий газар илрүүлжээ. Сэжигтэн З нь 33 настай бөгөөд гутал худалдаж авах хүсэлтэй иргэдийн урьдчилгааг онлайн покерын дансанд шилжүүлж цэнэглэлт хийлгэн тоглосон байна. Тус үйлдэл нь 31 удаагийн давтамжтайгаар нийт 28 сая төгрөгийн хохирол учруулсан. Одоогоор З-г цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
