Манай улс өмнө нь зуны хуваарьт шилжин 1 цагаар урагшлуулж, өвөл нь 1 цагаар хойшлуулдаг байсан. Харин энэ байдал сүүлийн хэдэн жил зогсоод байсан юм. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, “Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авахаар албан бичиг”-ийг илгээсэн байна.
Тэрээр энэ тухайгаа, “Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна. Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь бүтээмж, Эрчим хүчний хэмнэлт, Эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс” гэж тайлбарлажээ.
Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна.
— Д. Амарбаясгалан (@AmaraaDshzvg) March 20, 2023
Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь бүтээмж, ЭХ-ний хэмнэлт, ЭЗ-ийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс pic.twitter.com/jqi8f2zITT