Олон улсын эрүүгийн хэргийн шүүх /Гааг/-ээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган баривчлах тушаал гаргасан.
Гаалийн шүүхийн тус шийдвэрийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, “олон улсын шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр бус" хэмээн мэдэгдсэн бол, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “үндэслэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Гэсэн хэдий ч Орос улс нь олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн биш учраас В.Путиныг Гаагийн шүүх танхимд орж ирэх магадлал тун бага гэж буй.
Харин В.Путин Гаагийн шүүхийн гишүүн орнуудад очсон тохиолдолд баривчлагдах нөхцөл үүснэ гэж буй.
Тэгвэл олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн орон Бүгд Найрамдах Чех улс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг баривчлах болно гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар манай улсад суугаа БНЧУ-ын элчин сайд өөрийн твиттер хуудастаа, “Украинд үйлдэгдэж буй дайны гэмт хэрэгт хариуцлага тооцох International Criminal Court-ийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж байгаа. Үүний нэг хэсэг нь Владимир Путиныг баривчлах тушаал юм” гэж мэдэгджээ.
ПУТИНГ БАРИВЧИЛНА ⚖️
— Jan VYTOPIL ?? (@JanVytopil) March 20, 2023
БНЧУ ?? -нд үйлдэгдэж буй дайны гэмт хэрэгт хариуцлага тооцох International Criminal Court - ийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж байгаа. Үүний нэг хэсэг нь Владимир Путиныг баривчлах тушаал юм.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь ? https://t.co/wsyUTUYHcv