ШУУРХАЙ: Самар түүх зорилготой бүлэг этгээдүүд хууль бусаар Монгол Улсын хилийн зурваст нэвтэрсэн хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Самар түүх зорилготой бүлэг этгээдүүд хууль бусаар Монгол Улсын хилийн зурваст нэвтэрсэн хэрэг гарчээ

Хуш модны самар түүх зорилгоор бүлэг этгээдүүд хууль бусаар Монгол Улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сум дахь хилийн цэргийн ...дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 11-ний өдөр хоёр автомашинтай 29 хүн хуш модны самар түүх зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Уг хэргийг хилийн цэргийн алба хаагчид шуурхай илрүүлж, хуулийн дагуу холбогдох байгууллага нь шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 282 дугаар тушаалаар ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмыг шинэчилж хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр тогтоосон байдаг юм.