"Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа БНСУ руу явсан Ж.Мөнхбатыг “Шувуу” ажиллагааны хүрээнд Монгол авч ирэх үү

"Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа БНСУ руу явсан Ж.Мөнхбатыг “Шувуу” ажиллагааны хүрээнд Монгол авч ирэх үү

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "нүүрсний хэрэг"-т холбогдон, яллагдагчаар татагдсан. Иймд тэрээр “УИХ-ын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт”-ээ гаргасан. Тэгвэл маргааш /2023.03.20/ Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүний албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр болсон байна.

Харин яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат БНСУ руу яваад Монголд ирээгүй байгаа аж.

Тэрээр энэ тухайгаа “ээжийгээ эмчлүүлж байна” хэмээн тайлбарлаж, өөрийг нь УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. Сонирхуулахад, Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгож зарласан бөгөөд 5Ш хөтөлбөрийг зарласан. Энэ хүрээнд хуулийн байгууллагаар шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийг эх орон нь авч ирнэ гэж буй. Энэ утгаараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг "шувуу" ажиллагааны хүрээнд БНСУ-аас Монголд авч ирэх шаардлага үүсэж байж магадгүй байна.