ШУУРХАЙ: Прокурорын гомдлын дагуу Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорихоор боллоо

ШУУРХАЙ: Прокурорын гомдлын дагуу Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорихоор боллоо

Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  өнгөрсөн долоо хоногт /2023.03.14/сулласан билээ. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

Тэгвэл прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө