Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй бөгөөд шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон. Хохирогч хүү сээр нуруу, гарын шуу хугаралтай, шулуун гэдэс няцралттай, тархинд цус хурсан ухаангүй, хүнд байдалтай байгаа юм. Хүү өнөөдөр 13 дахь өдрөө ухаангүй хэвтэж буй бөгөөд энэ талаар ГССҮТ-өөс "Гурван настай хүү ухаан ороогүй. Биеийн байдал хүнд эрчимт эмчилгээ хийлгэсэн хэвээр байна” гэж мэдээллээ.