СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдыг бүлэглэн амь насыг нь хохироож, улмаар автомашиныг нь хулгайлсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдыг бүлэглэн амь насыг нь хохироож, улмаар автомашиныг нь хулгайлсан хэрэг гарчээ

Хан-Уул дүүрэгт бусдыг бүлэглэн амь насыг нь хохироож, улмаар автомашиныг нь хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух хаягтай 50 настай, эрэгтэй “Э” гэгч энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай амь насаа алдсан байжээ. Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 32 настай, эрэгтэй “О” гэгч нь 31 настай, эрэгтэй “Э” гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн Land Cruser маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг илрүүлэн, баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө