Олон улсын эрүүгийн хэргийн шүүх /Гааг/-ээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган баривчлах тушаал гаргасан.
Гаалийн шүүхийн тус шийдвэрийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, “олон улсын шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр бус" хэмээн мэдэгдсэн бол, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “үндэслэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Гэсэн хэдий ч Орос улс нь олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн биш учраас В.Путиныг Гаагийн шүүх танхимд орж ирэх магадлал тун бага гэж буй.
Харин В.Путин Гаагийн шүүхийн гишүүн орнуудад очсон тохиолдолд баривчлагдах нөхцөл үүснэ гэж буй. Тэгвэл манай улс Олон Улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн орон бөгөөд "В.Путиныг монголд ирсэн тохиолдолд баривчилж чадах уу" гэсэн асуулт, хэлэлцүүлэг манай олон нийтийн сүлжээнд үүсээд байна.
ОУ-ын эрүүгийн шүүх өчигдөр Путинд эрүү үүсгэх шийдвэр гаргаж ээ. “Ромын статут”-ын дагуу гишүүн орнууд (зурган дээр ногооноор тэмдэглэгдсэн) нь сэжигтэн тухайн улсын нутаг дэвсгэрт ирсэн тохиолдолд сэжигтэнг саатуулах үүрэг хүлээдэг аж pic.twitter.com/wLoW5se0ft
— Altai Khangai (@AltaiKh) March 18, 2023
Wow. Олон улсын Эрүүгийн Шүүхээс (ICC)-с Путиныг дайны гэмт хэргээр дайчлан баривчилж Гаагын шүүхэд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарч байна.
— Tuguldur.B (@TuguldurTV) March 17, 2023
Тиймээс ICC-н гишүүн 123 оронд Путин очиж гэмээнэ баривчлах боломжтой гэнэ.
Монгол улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын хуульд нэгдсэн. За ингээд монгол цагдаа нар маань Путиныг баривчлах үүрэгтэй болчлоо. Хамгийн гол нь тэд маань шүтээнээ баривчилж чадах болов уу хахаха. pic.twitter.com/rm9LINkrqb
— BATENGINEER (@batengineer) March 18, 2023
Манай улс ОУын Эрүүгийн шүүхийн ( ICC- International crime court ) гишүүн. Путиныг ирэх юм бол баривчилж өгөх үүрэгтэй юм байна. Барах болов уу ? https://t.co/Bj0w2hu5Kq
— Batdorj ???????? (@batdorj911) March 18, 2023
Путиныг баривчилж шүүх болсон үндэслэл нь Украины насанд хүрээгүй хүүхдүүдийг ОХУ хулгайлж хил дамнуулан гаргасантай холбоотой. pic.twitter.com/jN35CToyGX
— Amedia (@Amedia_mn) March 17, 2023
"ОУ-ын Эрүүгийн Шүүх нь Ромын гэрээнд нэгдсэн 123 гишүүн оронтой, дэлхийн анхны байнгын ажиллагаатай ОУ-ын эрүүгийн хэргийн шүүх байгууллага юм." гэнэ. ???????? элсээгүй бдаг юм бна.
— ⚛️ATOMIC МИША? (@bigunoMN) March 18, 2023
Путинг Монгол Улсад ирэхэд нь бид баривчлахгүй бол ромын гэрээг зөрчсөн болно гэсэн үг мөн үү?
ОУ-ын Эрүүгийн шүүх 21 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд Путин шүүхэд дуудагдсан 7 дахь төрийн тэргүүн юм байна pic.twitter.com/yx2Vy2wwOu
— Мэндсайхан ЭНХСАЙХАН (@Enkhsaikhan_PM) March 18, 2023