ШУУРХАЙ: Баян-Өлгий аймагт сураггүй алга болсон иргэний амь насыг хохироож, цогцсыг нь нуусан байжээ

ШУУРХАЙ: Баян-Өлгий аймагт сураггүй алга болсон иргэний амь насыг хохироож, цогцсыг нь нуусан байжээ

Баян-Өлгий аймаг өнгөрсөн нэгдүгээр сар /2023.01/-д сураггүй алга болоод байсан иргэний амь насыг хохироож, цогцсыг нуусан байсныг цагдаагийн байгууллагаас олж хэрэгтэнг илрүүлсэн байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн 2 дугаар гудамжинд иргэн М-нь нэгдүгээр 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн сураггүй алга болсон эмэгтэйг эрэн сурвалжлах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж А нь М-ийн амь насыг хохироож, цогцсыг нуусан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж эхэлсэн байна.